Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв - Нүүр хуудас Skip to content
Нүүр хуудас
  
 US Alumni of Mongolia
Headline
  • Pause
  • Previous
  • Next
1/2
Бидний тухай Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв Төрийн бус байгууллага (БЗМТ) нь 1996 онд Монгол оронд нээлттэй нийгэм хөгжүүлэхэд нэмэр хандив болох зорилготой Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гээс хэрэгжүүлж эхэлсэн анхны хөтөлбөрүүдийн нэг юм. Тус төв 2003 оны 5 сард бие даасан төрийн бус байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна.Түүнчлэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь АНУ-ын Засгийн Газрын дэргэдэх ОЛон улсын боловсролын зөвлөгөө өгөх төвийн сүлжээний гишүүн байгууллага бөгөөд Америкт сурах хүсэлтэй оюутан залуусыг дэмжих зорилгоор АНУ-ын Элчин сайдын яамтай нягт хамтран ажилладаг.АНУ-ын Засгийн Газрын дэргэдэх БЗМТ нь (ECA/A/S/A) нь АНУ-д суралцах сонирхолтой оюутнуудыг АНУ-ын дээд боловсролын талаархи мэдээлэл, суралцах боломж, тэтгэлэг болон бусад мэдээллээр хангадаг.  ECA/A/S/A нь дэлхий даяар 450 гаруй боловсролын зөвлөгөө өгөх төвтэй бөгөөд АНУ-ын боловсролын тухай мэдээллийг түгээж байна. Байгууллагын гол зорилго нь гадаад болон дотоодод боловсрол эзэмших боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаархи мэдээллийг нийслэл болон орон нутгийн оюутан залуус, олон нийтэд түгээх, боловсролын байгууллага хувь хүмүүсийн хооронд харилцааны гүүр болох улмаар улс орнуудын соёлын талаар олон талт мэдлэгийг дэмжихэд оршино.БЗМТ нь чанартай боловсрол эзэмших, гадаадад сурах хүсэл сонирхолтой оюутан залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар долоон жилийн нүүр үзэж буй бөгөөд энэ хугацаанд тус төвөөс үзүүлэх үйлчилгээний хүрээ тэлж, үйлчлүүлэгчдийн тоо хурдан нэмэгдэж ирлээ.

Улаанбаатар хотод байрлаж буй төвөөс гадна Эрдэнэт, Ховд, Дархан, Дорнод, Өмнөговь аймгуудад ажиллаж байна.
Дэлгэрэнгүй...
   

Онцлох зар

E-Journal

  • Education USA Weekly Update No. 62 December 17, 2007  Word хэлбэрээр татаж авах PDF хэлбэрээр татаж авах

Холбоо барих

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
МКМ 24-р байр, 1-р давхар
/Худалдаа Үйлдвэрийн сургуулийн хойно 12 давхар барилга/
Улаанбаатар-210648
Монгол улс
Утас: 976-11-319016
Факс: 976-11-326941
Цахим шуудан: Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БЗМТ-н байршил харах



Та манай төвийн шинэ мэдээ мэдээлэл бүрийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл өөрийн мэйл хаягаа бүртгүүлээрэй.





Санал асуулга

БЗМТ-н аль үйл ажиллагаа нь үр өгөөжтэй байна вэ?
 

Сүлжээнд

Сүлжээнд 8 зочид холбогдсон байна

Хамтрагч байгууллага