Skip to content
Home arrow Q&A
Q & A PDF Print E-mail
Written by Administrator   
Мягмар, 21 Туулай сарын 2009

Q&A - Тэтгэлэгт хөтөлбөр болон АНУ-д суралцахтай холбоотой түгээмэл асуулт хариултууд

СОРОСЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААРХИ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД
1.    Хөтөлбөрүүд хэзээ ихэвчлэн зарлагддаг вэ?
Ихэнхи хөтөлбөрүүд 10-12 сарын хооронд зарлагддаг. 
2.    Хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг хаанаас авах вэ?
a.    Манай вэб хуудсаас— www.earcmn.org  
b.    Имэйлээр – This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it ; This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it  
c.    Нээлттэй өдөрлөгөөр –жил бүрийн намар хавар зохион байгуулагддаг
d.    Сонин хэвлэлээр—ихэвчлэн Зууны Мэдээ Сонин
e.    Радио, Телевизээр
3.    Хөтөлбөрт оролцохын тулд TOEFL/IELTS зэрэг шалгалтын оноотой байх ёстой юу?
Үгүй. Хэрвээ өргөдлийн материал нь эхний шатанд тэнцвэл TOEFL эсвэл IELTS –ийн шалгалтанд оролцуулдаг. Зарим хөтөлбөрт шалгалтанд оролцуулахаас өмнө ярилцлага авдаг.
4.    Ямар нэгэн төлбөр хураамж авдаг уу?
Материал бүрдүүлэхэд болон хөтөлбөрт оролцоход ямар нэгэн төлбөр хураамж авдаггүй бөгөөд шалгаруулалтад тэнцсэн хүмүүсээс авах шалгалтын хураамжийг Соросын сангаас төлдөг.
5.    Шалгаруулалт хаана болдог вэ?
Тухайн сургууль болон Нью Йорк, Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнийн /Соросын сан/ мэргэжилтнүүдээс бүрдсэн шалгаруулах хороо бүх шалгаруулалтыг хийдэг.
6.    Тэтгэлэгт юу юу ордог вэ?
Соросын сангийн тэтгэлгүүд ихэвчилэн бүтэн тэтгэлэг байдаг бөгөөд оюутны ирэх очих замын зардал, сургалтын төлбөр, байр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, стипенд зэргийг хамардаг. Гэвч хөтөлбөр тус бүрийн зарлалаас тодорхой мэдээлэл авах хэрэгтэй.
7.    Хөтөлбөрт шалгарсан оюутантай дагалдан явах хүмүүст ямар нэгэн тэтгэлэг олгох уу?
Үгүй.  
8.    Хөтөлбөрт оролцохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
Хэдийгээр хөтөлбөр бүрийн шаардлага өөр боловч оролцогч нь ихэвчлэн онц сайн дүнтэй суралцдаг эсвэл суралцаж төгссөн, англи хэлний өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөтөлбөр тус бүрийн зарлалаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
9.    Бүрдүүлэх материал юу вэ?
Хөтөлбөр бүрийн бүрдүүлэх материал өөр өөр боловч бүх хөтөлбөрт өргөдлийн маягт, дүн, дипломын хуулбар эсвэл сурч буй гэсэн бичиг, тодорхойлох захидал, зорилго тодорхойлсон захидал зэргийг бүрдүүлэх шаардлагатай байдаг.
10.    Зорилго тодорхойлсон захидал хэрхэн бичих вэ?
Эссэ бичих тухай зөвлөмжийг энд даран үзэж болно. Гэвч энэ нь тодорхой нэг хөтөлбөрт зориулаагүй бөгөөд ер нь эссэ яаж бичих тухай зөвлөмж гэдгийг анхаарна уу.
11.    Тодорхойлох захидал гэж юу вэ?
Таныг сургууль болон шалгаруулах комисст танилцуулах чухал зүйлийн нэг. Энэ нь таныг ажил, сурлага, амжилт, зан чанар зэрэг олон талаас нь тодорхойлсон захидал бөгөөд ихэнхи тохиолдолд багш нараараа болон ажлын газрын дарга эсвэл өөрийг тань хувь хүн талаас сайн тодорхойлох хүнээр бичүүлэх хэрэгтэй байдаг. Тодорхойлох захидал бичих тухай зөвлөмжийг энд дарж үзнэ.
 
АНУ-Д СУРАЛЦАХТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД
1. Бакалавр зэргээр АНУ-д суралцахад ямар шаардлага тавьдаг вэ?
Юуны өмнө тухайн оюутан нь англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Энэ чадвараа TOEFL , SAT шалгалт өгч баталгаажуулж үзүүлэх хэрэгтэй.
 
2. Communtiy college буюу 2 жилийн коллежийн онцлог юу вэ?
Сommuntiy коллежид 2 суралцаж Associate degree авах бөгөөд үргэлжүүлэн 3-р курсээ их дээд сургуульд шилжин суралцах боломжтой. 2 жилийн коллежийн сургуулийн төлбөр, элсэлтэнд тавигдах шаардлага нь их дээд сургуулийнхаас бага байдаг. 
 
3. iBT TOEFL шалгалтыг хаана өгөх вэ?
iBT TOEFL шалгалтанд ETS-н албан ёсны сайтаар орж шалгалтанд бүртгүүлнэ. Монголд ТОЕФЛ-ын албан ёсны төвүүд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад байдаг бөгөөд шалгалт өгөх хүн нь шалгалтын төвөө өөрөө сонгох боломжтой.
 
4. GMAT шалгалтыг ямар хүн өгөх хэрэгтэй вэ?
MBA буюу Бизнес удирдлагаар Магистр хамгаалах хүмүүс өгөх шаардлагатай.
 
5. GRE шалгалтыг хаана өгөх боломжтой вэ?
GRE шалгалтыг жилд 2, 10-р сард ШУТИС-ын Технологи Патентын төв дээр авдаг. Утас: 318154
 
6. Сургалтын тэтгэлэгт хүсэлт гаргахад юуг анхаарах вэ?
Та өөрийнхөө бусад өргөдөл гаргагчдаас давуу талыг гаргаж ирэх хэрэгтэй. Тухайн хөтөлбөрт хамрагдснаар Танд ямар өөрчлөлт орох мөн ирээдүйн зорилго зэргээ тодорхой бичих хэрэгтэй. 
 
7.  АНУ-д суралцахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Өргөдлийн маягт, Диплом мөн дүнгийн хуулбар орчуулагын хамт, Шалгалтын оноо (Бакалаврт TOEFL, SAT, Магистр, Докторт TOEFL, GRE эсвэл GMAT), Тодорхойлох захидал, Зорилгоо тодорхойлсон зохион бичлэг, Санхүүгийн баталгаа, Өргөдлийн маягтын төлбөр
 
8. ТОEFL шалгалтын оноогүйгээр сургуульд элсэж болох уу?
Бүх гадаад оюутнууд TOEFL  шалгалтыг өгсөн байхыг хүсдэг. Зарим тохиолдолд Conditional admission буюу нөхцөлт элсэх боломж олгодог. Энэ нь TOEFL-н шаардаж буй оноонд хүрээгүй боловч бусад материалууд шаардлага хангаж байвал TOEFL шалгалтаа дахин өгөх нөхцөлтэйгээр сургуульд элсүүлдэг. 
 
 9. АНУ-д урт болон богино сургалтанд хамрагдахад ямар төлбөртэй вэ?
Хэлний сургалт -  3 сарын хэлний сургалтын төлбөр нь ойролцоогоор 2000$-3500$ 
2 жилийн коллеж - 1 жилийн сургалтын төлбөр 3000$-10000$
Бакалаврын сургалт - 1 жилийн сургалтын төлбөр 15000$-45000$
Магистр, Докторын сургалт - 1 жилийн сургалтын төлбөр 18000$-45000$
 
10. Монгол оюутнуудад тохирох сургалтын тэтгэлэг хаанаас олох боломжтой вэ?
АНУ-ын Бакалаврын зэрэг олгодог 3500 гаруй сургууль, Магистр, Докторын зэрэг олгодог 1600 сургуулиудын дийлэнхи нь тодорхой хэмжээний санхүүгий дэмжлэг үзүүүлэх сантай байдаг. Өөрт тохирох тэтгэлгийг дараах 3-н аргаар хайж болно:
- БЗМТ-н номын санд байдаг АНУ-ын их дээд сургуулийн каталогийг судлах
- БЗМТ-с гарсан "Тэтгэлгээр суралцах боломж" номыг судлах
- Тэтгэлэг хайхад зориулсан  маш олон интернет хаяг байдаг.
- Тухайн сургуулийн вэбсайтыг судлах
 
11. АНУ-ын их дээд сургуулиуд хэдийд материалаа авдаг вэ?
АНУ-ын их дээд сургуулиуд жилд намрын /9-р сар/, хаврын /1-р сар/ гэсэн 2 удаа элсэлт авдаг. Хэрэв та тэтгэлэгт хандаж байвал аль болох 8-10 сарын өмнө материалаа өгөхийг зөвлөж байна.
 
Last Updated ( Мягмар, 12 Луу сарын 2009 )
 


Та манай төвийн шинэ мэдээ мэдээлэл бүрийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл өөрийн мэйл хаягаа бүртгүүлээрэй.