Skip to content
Home arrow VCO - Online advising
VCO - Онлайн зөвлөгөө PDF Print E-mail
Written by Administrator   
Баасан, 24 Туулай сарын 2009

Image

АНУ-ын боловсролын талаар зөвлөгөө өгөх

Virtual Consulting Office (VCO) -д тавтай морилно уу!

Дэлхийн 7 хэл дээр /араб, хятад, англи, франц, португали, орос, испани хэл / зөвлөгөө өгөх энэхүү багийн гол зорилго нь АНУ-д суралцахаар төлөвлөж буй хүмүүст зорилгодоо хүрэхэд ямаршуу үйл явцыг даван туулах хэрэгтэйг ойлгоход нь туслан тэдний асуултад хариулахад оршино.


Боловсролын зөвлөх нар нь АНУ-ын Төрийн департаментийн EducationUSA сүлжээний гишүүд бөгөөд мэргэжлийн ур чадварыг АНУ-д суралцаж, дадлагашиж эзэмшсэн тул АНУ-ын боловсролын талаарх таны асуултад туршлага дээрээ тулгуурлан хариу өгөхөд таатай байх болно.
Та асуултынхаа хариуг шуудангийн хайрцгаараа хүлээж авах болно. Түүнчлэн таны асуулт болон зохих хариулт нь VCO вебсайтны холбогдох хэсэг дээр тавигдана.
Дээрх вебсайт Санхүүгийн туслалцаа, TOEFL зэрэг 9 хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүр хэлбэр нь адилхан бөгөөд мэдээ мэдээлэл, хэрэгцээт вэб хуудасны линкүүд, хэрэгтэй мэдээлэл болон сонирхсон асуултаа бидэнд илгээх зэргийг дотроо агуулсан байгаа.
Вебсайтыг үр өгөөжтэй хэрэглэж эхлэхээсээ өмнө зааврыг сайтар уншина уу .
VCO зөвлөх багаас та бүхэнд амжилт хүсье!

Last Updated ( Мягмар, 19 Луу сарын 2009 )
 
< Prev   Next >


Та манай төвийн шинэ мэдээ мэдээлэл бүрийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл өөрийн мэйл хаягаа бүртгүүлээрэй.