Skip to content
Home arrow Scholarship program arrow Undergraduate exchange program
Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлэгээр суралцацгаая PDF Print E-mail
Written by Administrator   
Даваа, 10 Луу сарын 2010

 

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

 Яагаад Болгар дахь Америкийн Их Сургууль

  • Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн.
  • Бүх хичээл Англи хэл дээр заагддаг.
  • 4,000,000 ам долларын сан бүхий тэтгэлгийг оюутнууддаа олгон 4 жилийн хугацаанд сургадаг.
  • Заах арга болон судалгаанд мэргэшсэн, PhD зэрэгтэй Америк, Канад, Европ, Болгар багш нар багшилдаг.
  • Монголоос гадна 34 орны гадаад оюутнууд суралцдаг.
  • Онолын мэдлэгээс гадна практик дадлага туршлагыг олгодог.
  • Төгсөгчид нь Америк болон Европын Их Дээд сургуульд амжилттайгаар үргэлжлүүлэн суралцаж байгаа.

 Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

 

 Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа

 

 Болгар дахь Америкийн Их Сургуульд дараахи төрлийн тэтгэлэгүүд байдаг:

  • Нээлттэй Нийгэм Хүрээлэн/Соросын сангийн тэтгэлэг
  • Болгар дахь Америкийн Их Сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит бүтэн тэтгэлэг
  • Болгар дахь Америкийн Их Сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит хагас тэтгэлэг
  • Академик амжилт болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг
  • Зуны амралтаараа Америк болон Европын орнуудад ажиллах аялах хөтөлбөр
  • Болгар дахь Америкийн Их Сургуульд суралцахын зэрэгцээ ажиллах боломж

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2011 оны 6-р сар гэхэд арван жилийн сургуулиа төгссөн байх /жич 1 курсын оюутнууд байж болно/
  • Онц сайн дүнтэй суралцдаг байх
  • TOEFL – 550 буюу IBT TOEFL-ийн 80 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх
  • SAT – 1000 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх

Элсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Сургуулийн өргөдлийн маягтыг http://applynet.aubg.bg  хаягаар орж бөглөнө.
  • Эссэ -г http://applynet.aubg.bg  хаягаар илгээнэ үү.
  • Тодорхойлох захидал /өөрийг чинь сайн мэдэх 3 багшаас авах/
  • 9 ангийн суурь боловсролын гэрчилгээ
  • 11 ангийн эхний хоёр улиралын дүн
  • Сүүлийн 2 жилд оролцсон шагнал урамшлуулал баярын бичиг байж болно.

Бүх бичиг баримтыг англи хэл рүү хөврүүлсэн байх шаардлагатай ба орчуулга болон нотариатын тамгатай байх.  Тодорхойлох захидалаас бусад бүх материалаа 2 хувь олшруулна уу.  

 

Жич: Тус сургуулийн 2010 оны намар элсэн орох хүсэлтэй хүүхдүүд TOEFL болон SAT шалгалтын онооны хамт бусад материлаа 2010 оны 6 сараас 1-нээс өмнө өргөдлийн маягт мэдүүлнэ үү.

2011 оны намар элсэн орох хүүхдүүд TOEFL ба SAT oноогүй байж болох ба 2010 оны 12 сарын 18-наас өмнө өргөдлийн маягт мэдүүлнэ.

 Тус сургуулийг сонирхсон хэн бүхэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвд ямар нэгэн бүртгэлийн хураамж төлөхгүй ба сургуульдаа тэнцсэн тохиолдолд ч тус төвд зуучлалын хөлс төлөхгүй болно.

 

Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа: 2010 оны 6 сарын 1 болон 12-р сарын 18

Дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гариг бүрийн 15:00 цагт болох лекцээс ирж авна уу.

 

 


 

 


 

 

 

Last Updated ( Даваа, 10 Луу сарын 2010 )
 
Next >


Та манай төвийн шинэ мэдээ мэдээлэл бүрийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл өөрийн мэйл хаягаа бүртгүүлээрэй.